
Мэдээ
Цаг үеийн шинэ мэдээ мэдээллээр таныг цэнэглэе. Монгол Улсад минь юу болж байна. "Үндэсний Эвсэл"-ээр маань сонин юу байна вэ.
Үе шат
Бидэнд шийдэл байна.
01/Бизнес
Үндэсний бизнес эрхлэгчид нь улс орны чухал хөдөлгөгч хүч бөгөөд үүнийг дэмжих нь чухал юм.
02/Засаглал
Иргэний оролцоот засаглал нь улс орны ардчилсан байдлын нэгэн чухал хэмжүүр юм.
03/Хотын хөгжил
Манай улсын нийт хүн амын ихээхэн хэсэг нь томоохон хотуудад аж төрөн амьдарч байгаа тул хотын хөгжлийг бодлогоор дэмжих нь чухал юм.
04/Залуус
Монгол улсын ирээдүй болж буй залуусын оролцоо, идэвхи, амьдралын чанарыг дэмжиж улс орны чухал асуудлын нэг юм.
Үндэсний эвслийн бодлогын төв нь үүнийг уншиж буй Монгол хүн та болон бүх Монголчууд юм. Айл бүрийн орлого нэмэгдэж, иргэн бүр амьдралаа дээшлүүлэхийн төлөө хамт зүтгэе.

Тэргүүний үг
Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж, нэг хууль цаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан арвин түүхтэй. Харамсалтай нь өнөөдрийн Монгол манлайлах байтугай өрөөлд дээрэлжүүлж, хойш урагш хяламхийн хардаг, гаднаа хямралтай, дотороо айдастай болжээ. Хэдий монголчууд ардчиллын замд орж, олон намын систем сонгосон ч бүх намууд хуучин коммунист намын тогтолцоог хуулбарлан авч, өмнөх нийгмийн ужгирсан үлдэгдэл, өнөө цагийн шуналтан нь улс төрч болж, төрд шургалсан бул хар чулуу болсноор арчилал эрүүлээр бойжиж чадсангүй. Эдийн засаг маань зах зээлийн замаар тууштай замнасангүй. Төр нь бизнесээс савраа татсангүй. Улс төрийн эрх мэдэл улсаа хөгжүүлэх биш, улс төрчдийн хөлжих хэрэгсэл болж замхрав. Өрсөлдөөн өс хонзогнол, мэтгэлцээн нь мөнхийн хэрүүл болов. Хүн ба нийгмийн хөгжил түгжрэлд оров. Иймд бид элэг нэгт монголчуудынхаа адил улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна. Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадаагүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ийг нийгмийн захиалгаар үүсгэн байгуулсан. “Үндэсний эвсэл” нь иргэдийнхээ хүсэл тэмүүлэл, үндэсний ардчилсан үзэл баримтлалыг удирдлага болгон улс төрийн талцал намчирхалыг таслан зогсоож, төрийн эрх мэдлийг нэг улс төрийн намд төвлөрхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, эвийг эрхэмлэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан, баян чинээлэг амьдрахыг эрхэм бодлогоо болгож байна.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Номт овогт Нямтайширын Номтойбаяр